Интернет л байвал PUBG тоглоомоо тоглох боломжтой боллоо

Гүүгл компани өнгөрсөн оны сүүлээр өөрсдийн Stadia гэх төслөө танилцуулсан байна. “Танд өндөр чадамчтай компьютер байхгүй бол манай компьютерыг ашиглаад тогло”  гэсэн уриан дор Гүүгл уг төслөө танилцуулсан билээ. Уг төсөл нь өндөр чадамчтай компьютер байхгүй ч интернэтэд холбогдож чадах бол хүссэн тоглоомоо Гүүглийн компьютеруудтай онлайнаар холбогдож тоглох боломжийг gamer-үүдэд олгосон төсөл билээ.

Тэгвэл уг төслийн хамгийн эхний тоглох боломжтой тоглоомоор PUBG (PlayerUnknown’s Battlegrounds ) тоглоом гэдгээ Гүүгл албан ёсоор зарлалаа. Тодорхой хугацаа хэлээгүй ч энэхүү тоглоом нь энэ жилийн эцэс гэхэд тоглох боломжтой болох юм.

Мөн Гүүгл компани нь EA тоглоом үйлдвэрлэгч компанитай хамтарч Star Wars Jedi: Fallen Order, Madden NFL, мөн FIFA  зэрэг тоглоомыг Stadia-д энэ сүүлээр оруулах талаар амлалт өглөө. 

Мөн Гүүгл нь энэ зун гэхэд Crayta гэх Unreal Editor дөрөвтэй адил платформтой онлайн хамтаар хөгжүүлдэг тоглоомыг тоглох боломжтой болгохоор болов. 

Тав дугаар сарын төлөвлөгөөнд Zombie Army 4: Dead WarSteamWorld Heist, and The Turing Test  зэрэг тоглоомууд нэмэгдэх ба Thumper тоглоом нь Stadia-с гарч байгаа билээ. Уг тоглоомууд нь Stadia Pro хэрэглэгчидэд үнэгүй бөгөөд жирийн хэрэглэгчид үндсэн үнээр нь тоглох боломжтой. Мөн шинэ хэрэглэгчиддээ үнэгүй 1 сарын Stadia Pro эрх олгож байгаа.

Эх сурвалж : The Verge