Х.БАТТУЛГА: СЕХ-ны удирдлага яаралтай өргөдлөө өгч огцорхыг би энэ индэр дээрээс шаардаж байна

Яг одоо Төрийн ордонд УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаан болж байна.

Чуулганыг нээж Ерөнхийлөгч Х.Баттулга: Өнгөрсөн хугацаанд 27 гишүүн өөртөө болон түүний хамаарал бүхий этгээд 1,170 тендер авсан нь тогтоогдсон. Өмнөх парламентад 18 гишүүн тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан байна. УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн 606 хүнээс 37 нь 31 гэмт хэрэгт холбогдож хуулийн байгууллагад шалгуулж байсан. Зургаан нэр дэвшигч цагдан хоригдлоо.

2009 оноос хойш СЕХ-ны удирдлага өөрчлөгдөөгүй байгаа нь асар их ялзарсан, надад хэн хэлэхэв гэсэн биеэ тоосон байдал үүсгэсэн байна.СЕХ-ны удирдлага яаралтай өргөдлөө өгч огцрохыг би энэ индэр дээрээс шаардаж байна" гэв.


73 СЭТГЭГДЭЛ