М.МЭНДСАЙХАН: Төмөр замын үндсэн далан сэтэрч, эвдрээгүй

Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай сум, Дорногвь аймгийн Мандах, Сайншанд сумын зүүнбаян багийн нутаг дэвсгэрийг хамран баригдаж байгаа Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын ажил явагдаж байх хугацаанд буюу энэ сарын 12-ны өдөр үерийн усанд автаж эдвэрсэн тухай мэдээлэл цацагдаж эхэлсэн. Нийтдээ 1.5 их наяд төгрөгийн төсвөөр баригдаж байгаа тус төмөр замыг баригдаж дуусаагүй байхдаа эвдэрч, чанаргүй гүйцэтгэл хийж, их хэмжээний үр дүнгүй зарлага гарч байгаад олон  нийт шүүмжлэлтэй хандаж байсан юм. Гэвч бодит байдал дээр 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил хэвийн явагдаж байгаа бөгөөд дэд бүтэц татахад хэрэглэж буй түр замын далан гурван өдөр дараалан орсон борооны дараах үерийн усанд урсчээ.
 
Төмөр зам удаан оршин тогтнох гол үндэс нь далан байдаг. Даланг маш нарийн тооцоо судалгаагаар барьж, түүнийг үер усны гэнэтийн аюулаас хамгаалах чухал зүйл бол усны судалгаа юм. Усны судалгааг зөв, үнэн хийсний үндсэн дээр 594 ус зайлуулах хоолойг хаана байрлуулах, их хэмжээний үерийн усыг саадгүй гаргах 27 гүүрийг хаана барих вэ гэдгийг зөв шийднэ.
 
Тэгвэл “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлэхдээ хамгийн чухал судалгаагаа үнэн, найдвартай хийсэн. Тодруулбал, тус төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэхдээ усны судалгааг гурван удаа давтан хийсэн нь 414.6 км төмөр замыг 100 жил үер, усны аюулгүй ашиглаж болно гэдгийг ярьж байлаа.

Тавантолгой-Зүүн баян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд 464 км эрчим хүчний шугам тавигдаж, хагас автомат дохиолол төвлөрүүлэлт, хориглолын систем бүхий  суурь бүтцийн байгууламжуудыг барьж байна. Энэ төмөр замаар жилд 15 сая тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөжээ.  Одоогийн байдлаар Тавантолгой- Зүүнбаян чиглэлтийн  төмөр замын төслийн бүиээн байгуулалтын газар шороон ажлын талбарт 6000 орчим хүн, 4000 орчим машин механизмын хүчин чадалтайгаар ажиллаж байгаа юм. Өнгөрсөн зургадугаар сард төмөр замын дээд бүтцийн эхний 50 км-ийн зам төмрийн үеийг угсарсан. Ийнхүү дээд бүтцийн зам төмрийг угсрах ажлыг монгол инженерын бүтээсэн техникийн тусламжтайгаар гараар угсарч ажиллаж байна.

Төмөр зам ашиглалтад орсноор уул уурхайн гаралтай бүтээгдэхүүн, тэр дундаа тавантолгойн сайн чанарын коксжих нүүрсийг ОХУ, БНХАУ-руу экспортлох шинэ гарц бий болж, тээврийн зардал 4 дахин багасаж, 1000 гаруй ажлын байр шинээр нэмэгдэх зэргээр төмөр зам дагасан бүтээн байгуулалтууд  эдийн засгийн үр өгөөжтэй гэдгийг хэлж байна.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам нь нэг өртөө, зургаан зөрлөгтэй байх багаад өртөө зөрлөгүүдийг дагасан суурьшлийн бүсийн бүтээн байгуулалтууд ч хийгдэж байна. Тодруулбал нэг зөрлөгт ажилчдын тав тухыг бүрэн хангасан дэд бүтцийн болон интернэтийн шугам, сүлжээний ажлаа бүрэн шийдсэн нэгээс хоёр өрөө бүхий 13 айлын орон сууц, технологийн дэвшлийг нэвтрүүлсэн техник, орчинтой оффис баригдаж байгаа юм. Харин өртөөний хувьд зөрлөгийг бодвол арай том хэмжээний бүтээн байгуулалт баригдах бөгөөд 40 гаруй айлын орон сууц барихаар төлөвлөгдсөн байна. Ингэснээр төмөр замд ажиллаж байгаа ажилчдын нийгмийн асуудлыг цогцоор нь шийдэж, ажиллах боломжоор нь бүрэн хангаж байгаа юм.

БИЧЛЭГ ҮЗЭХ: 




 

81 СЭТГЭГДЭЛ