НЗД-ын орлогч Б.Отгонсүх "АВТОБУСНЫ ШАЛГАГЧ АЖЛУУЛАХ" тендерт нөлөөлж "Сити баз консалтинг" ХХК-ийг сонгон шалгаруулсан уу?

Иймд иргэдийн гаргаж байгаа овлигогүй үйлдлийг таслан зогсоохын тулд хяналт тавьж байх хэрэгтэй болсон. Тиймээс кондукторуудыг "Шалгагч" нэрээр эргүүлэн ажиллуулах шийдвэрийг тухайн үеийн нийслэлийн удирдлагууд гаргаж тендер зарласан байдаг. Тэгвэл тус тендерт ялалт байгуулсан "Сити баз консалтинг” ХХК нь Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхтэй хамааралтай учир шалгагч ажиллуулах тендэрт ялсан гэх хардлага олон нийтийн дунд бий болсон. Тиймээс кондукторуудын нэршлийг шалгагч болгон өөрчилж ажиллуулах шаардлага үүссэн нь мэдээлэлд ойр байдаг эрх мэдэлтний төсвийн мөнгийг хувьдаа завших боломж болсон байж болзошгүй юм.
Жилдээ улсын төсвөөс 3 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт авч автобусаар зорчиж буй иргэдэд хяналт тавих шалгагч ажлуулдаг гэх "Сити баз консалтинг" ХХК-тай хамаарал бүхий этгээдүүд 2019 оны нэгдүгээр сард улсад 1.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр ял шийтгүүлсэн байна. Ийнхүү улсад их хэмжээний хохирол учруулсан нь хуулийн байгууллагаар тогтоогдож тус компанийн хувь эзэмшигч нарыг шүүхээс буруутган ял сонсгочихоод байхад тус компани өнөөдрийг хүртэл шалгагч ажлуулсан хэвээр байгаа нь  эрх мэдэлтэй хэн нэгэн энэ компанийн ард байна уу гэх хардлагыг төрүүлэхэд хүргэж байна.
Тус компанитай холбоотой асуудлаар хуулийн байгууллагад шалгуулсан гэдгээ НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ, ЗАМ ТЭЭВРИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТӨСЛҮҮДИЙН УДИРДАГЧ Б.Отгонсүх хүлээн зөвшөөрсөн байдаг. Харин түүнийг шалгасан хуулийн байгууллага нь хэрхэн шударга, үнэн хандсан нь эргэлзээтэй.

 
НИТХ-ын төлөөлөгч Б.Отгонсүх өөрийн үүсгэн байгуулсан "Эс Эйч Би Өү" ХХК-ийг 2017 оны 3-р сарын 20-ны өдөр Г.Зуундарьд шилжүүлсэн байгаа юм. Түүнчлэн Ситибаз консалтинг ХХК-г 2017 оны 2-р сард Н.Отгонбаяр байгуулж, мөн оны 3-р сарын 20-ны өдөр Г.Зуундарь тус компанийн 50 хувийг эзэмшигчээр бүртгүүлсэн нь нээлттэй мэдээлэлийн сангаас харж болох юм. Мөн НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ, ЗАМ ТЭЭВРИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТӨСЛҮҮДИЙН УДИРДАГЧ Отгонсүх нь 2006-2009 онд Залуучуудын холбооны тэргүүнээр ажиллаж байх үеэсээ Г.Зуундарь, Н.Отгонбаяр нартай дотно нөхөрлөх болжээ. Гэвч үүнийг Отгонсүх үгүйсгэсэн юм.
 
Шалгагч ажлуулах гэрээ байгуулсан цагаас эхлэн 2017 оны 9,10,11,12 дугаар сард Нийслэлийн тээврийн газраас "Сити баз консалтинг" ХХК-ийн дансанд 1 тэрбум 894 сая төгрөгийн санхүүжилт олгосон байх юм. Гэтэл тус оны 9 болон 10 дугаар сарын санхүүжилтээс Н.Отгонбаяр, Г.Зуундарь нар хувьцааны ногдол ашиг нэрээр тус бүр 20 сая төгрөгийг бэлнээр гаргуулан авчээ. Үүгээр ч зогсохгүй тэд солонгос ресторан, баар, кораоке, супермаркет зэргээр үйчлүүлэх, Ланд круйзер 200 маркийн автомашин худалдан авахдаа дээрх мөнгөнөөс зарцуулсан болох нь хуулийн байгууллагын шалгалтаар тогтоогдсон учир 2019 оны нэгдүгээр сард Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял шийтгүүлэх үндэслэл болжээ.
 
"Сити баз консалтинг" компани удирдлага нь шүүхээс ял шийтгүүлсэн байдалд эмзэг ханддаг бололтой. "Өмнөх удирдлагын асуудал тийм болохоор мэдээлэл өгөхгүй" гэдгийг хэлж байсан. Гэвч Г.Зуундарь нь одоог хүртэл "Ситибаз консалтинг" компанийн хувь эзэмшигч хэвээр байгааг opendatalab.mn дэх нээлттэй мэдээллээс харж болно.

Энд анхаарал татхуйц нэгэн мэдээлэлийг эргэн сануулъя. Тодруулбал, “Сити баз консалтинг” ХХК Нийслэлийн тээврийн газартай 2017 оны 08-р сарын 18-ны өдөр шалгагч нийлүүлэх гэрээ байгуулсан байдаг. Энэ өдөр НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ, ЗАМ ТЭЭВРИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТӨСЛҮҮДИЙН УДИРДАГЧ Б.Отгонсүх өөрийн жолооч Н-ын эхнэр Д-ийн 50711082** тоот дансаар дамжуулан Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатарын Хаан банк дахь тоот данс руу 500 мянган төгрөгийг “Отгонсүхээс” гэсэн утгатайгаар шилжүүлсэн тухай хэсэгтээ л хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиж байв. Тус шилжүүлгийг Д.Отгонбаатар албаны эрх мэдлээ ашиглан тендер сонгон шалгаруулалтгүйгээр Б.Отгонсүхийн хамаарал бүхий хүмүүсийн байгуулсан компанитай гэрээ байгуулсныхаа төлөө авилга авсныг нотлох баримт болзошгүй байгаа юм.

Ийнхүү тендерийг эрх мэдэл, албан тушаалтнууд дээгүүрээ наймаалцаж харин энгийн иргэд хоосон хоцордог байдал олон нийтийн дунд хүлээн зөвшөөрөгдсөн гээд хэлчихэд буруудахгүй биз ээ. Хууль шүүхийн байгууллага нь шалгаад үнэн мөнийг нь тогтоогоод шийдчихэж чадахгүй эрх мэдэлтний өмнө хүчгүйдэж цагаан захтнуудад үйлчилсээр, харин эрх мэдэлтнүүд "би буруугүй" гэж мэлзсээр үүнийг хэсэг хугацааны дараа ард түмэн мартсанаар асуудал дуусч цагаан захнууд хождог байдал үргэлжилсээр байна.

 
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ... 
НЭВТРҮҮЛЭГ ҮЗЭХ: 
 
 
 

0 СЭТГЭГДЭЛ