"ЭНХСАРАН" СУВИЛАЛЫН ЗАХИРАЛ О.ТҮМЭНБАЯР: Тусгаарлагдсан иргэдийн аюулгүй байдлыг УОК бүрэн хариуцаж байсан

"Алтанбулаг" боомтоор орж ирсэн ачаа тээврийн автомашины жолооч 29 настай Д-ээс коронавирусний халдвар илэрч өнөөдөр /2020.11.11/ өглөөнөөс дотооддоо алдсан гэдгээ УОК-оос мэдээлж шат дараалсан арга хэмжээнүүдийг авч эхэлсэн. Халдвартай гарсан жолооч тусгаарлалтаас гарсны дараа илэрсэн бөгөөд жолоочийн гэр бүлийн хүн мөн коронавирусний халдвартай болох нь тогтоогдоод байгаа юм.
Тэгвэл уг халдвар гадагш тархах болсон шалтгааныг тусгаарлалтын горим зөрчсөнөөс үүдсэн гэх мэдээлэл гарах болсон. Тодруулбал, халдвар авсан жолооч нь “Энхсаран” сувилалд анх хоёулаа нэг өрөөнд тусгаарлагдаж байжээ. Гэтэл тэднийг тусгаарласнаас гурав хоногийн дараа дахин нэг жолоочийг нэмж, хамтад нь нэг өрөөнд тусгаарласан бөгөөд эхний хоёр жолоочийг тусгаарлах 21 хоногийн хугацаа дууссан тул ийнхүү гаргаад байсан байна. Гэвч тэдэнтэй хамт тусгаарлагдаж байсан сүүлд ирсэн жолоочийн шинжилгээний хариу эерэг гарсан нь халдвар гадагш тархах шалтгаан болсон гэх мэдээлэл байгаа юм.


Энэ талаар “Энхсаран” сувилалын захирал О.Түмэнбаяртай утсаар холбогдож тодруулахад “Манай байгууллагын зүгээс тусгаарлалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хариуцаагүй. Энэ асуудалыг УОК хариуцсан. Нэг өрөөнд хэдэн хүн оруулах уу, гаргах уу гэдэг асуудлыг ХӨСҮТ болон УОК хариуцаж байгаа” гэдэг мэдээллийг өгч байна.
УТАСНЫ БИЧЛЭГ:
Харин Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзоригтой мөн утсаар холбогдож тодруулахад “Холбогдох хүмүүс дотооддоо алдсан шалтгааныг судалж байгаа” гэхээс өөр мэдээлэл өгсөнгүй.
Хэрэв тусгаарлалтын журмыг зөрчсөнөөс болж "ковид-19" цар тахалыг дотооддоо алдсан бол үүнд УОК хариуцлага хүлээнэ. Өнгөрсөн жил Франц улсын иргэн халдвар авсан нь тогтоогдоход УОК-оос гадна цагдаа, эрүүл мэндийн байгууллага нөхцөл байдлын талаарх мэдээллийг нээлттэй өгч байсан. Тэгвэл өнөөдрийн хувьд цагдаа, эрүүл мэндийн байгууллагыг нээлттэй мэдээлэл өгөхийг хориглож зөвхөн УОК мэдээлэл өгөхөөр болсон нь иргэдэд айдас түрүүлж байж болзошгүй юм.
Учир нь иргэдийн дунд коронавирусийг дотооддоо алдсан гэхээсээ илүү ямар шалтгааны улмаас алдах болсон, одоогийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх шат дараалсан арга хэмжээний талаар тодорхой мэдээлэлгүй байгаа нь уймж, сандрах шалтгаан болж байгаа юм.
Иргэд ямар шалтгааны улмаас дотооддоо алдсан, түүнийг хэрхэн илрүүлсэн бэ гэх асуудлыг тодорхой мэдэхийг хүсч Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нараас хариулт хүлээсээр байна.
 

43 СЭТГЭГДЭЛ
Zochin

2020-11-15

Угаасаа ойлгомжтой юм байна. УОК , ЭМЯ.ХӨСҮТ, ЦГЗ хариуцлага алдсан нь үнэн юм чинь хариуцлагаа хүлэээнэ үү. Одоогоор тайлбар байхгүй бултсан албадууд байгаа.Хийж чадах хүмүүсийн шаарды

ljxzdktngy

2020-11-14

"ЭНХСАРАН" СУВИЛАЛЫН ЗАХИРАЛ О.ТҮМЭНБАЯР: Тусгаарлагдсан иргэдийн аюулгүй байдлыг УОК бүрэн хариуцаж байсан ljxzdktngy http://www.g258q635jwyi5lez033dyo3f8cv5w662s.org/ aljxzdktngy [url=http://www.g258q635jwyi5lez033dyo3f8cv5w662s.org/]uljxzdktngy[/url]

npwyttvfm

2020-11-14

"ЭНХСАРАН" СУВИЛАЛЫН ЗАХИРАЛ О.ТҮМЭНБАЯР: Тусгаарлагдсан иргэдийн аюулгүй байдлыг УОК бүрэн хариуцаж байсан anpwyttvfm npwyttvfm http://www.go42r1s8ph70v1vj4n73a2s26zv3q1d0s.org/ [url=http://www.go42r1s8ph70v1vj4n73a2s26zv3q1d0s.org/]unpwyttvfm[/url]