БГД-ээс удаж муудсан эрэгтэй хүний цогцос олджээ

Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт  "Дулааны шугамын худагт эрэгтэй хүний цогцос байна" гэсэн дуудлага өнгөрсөн баасан /2020.11.13/ гарагийн 13:20 цагт тус дүүргийн Цагдаагийн байгууллагад иржээ. 
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах 105-р ангийн алба хаагчид 13:24 цагт очиж нэр, нас нь тодорхойгүй удаж муудсан цогцсыг гаргажээ.
Тус хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.

0 СЭТГЭГДЭЛ