Говь-Алтай аймагт 45 минутын турш газар хөдөлжээ

Говь-Алтай аймгийн Цогт сумын Төгрөг багийн “Сүүжийн-Ам” гэдэг газарт өчигдөр өглөөний  04:05- 04:55 цагийн хооронд  4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад сумын төвийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн. Харин ард иргэдэд ямар нэгэн байдлаар хохирол учраагүй гэлээ. 
Ховд аймгийн Дарви сумын Хармай багийн “Жамсын гол” гэдэг газар  өнөө өглөө 06:09 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

0 СЭТГЭГДЭЛ