Н.ЦОГБАДРАХ: Иргэд халдвар хамгаалын дэглэмийг буруу сахиж байна

Эрүүл яамны ээлжит мэдээллийн үеэр халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахих талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрах зөвлөмж өглөө.

Н.ЦОГБАДРАХ: Манай иргэдийн дунд халдвар хамгааллын дэглэмийг буруу сахиж байгаагаас халдвар тархах эрсдлийг нэмэгдүүлж байна. Жишээ нь:  Иргэд нэг амны хаалтыг удаан хугацаагаар зүүх, түүнийхээ гадна тал буюу халдвартай хэсгээс барьж буруу тайлах. Мөн гадуур өмссөн хувцастайгаа гэртээ байх, гадаа нойлд орсон гуталтайгаа гэртээ орох гэх мэт зөрчлийг гаргаж байна. Эдгээр буруу үйлдлийг гаргасаар байвал халдвар тархах эрсдлийг ихээр нэмэгдүүлнэ. 

Тиймээс нэг удаагийн амны хаалтыг хоёр цаг тутамд солих,  гадуур өмссөн гутал хувцасаа гэр дотроо өмсөхгүй байх, гараа тогтмол угаах, гэртээ ариутгалын бодисоор чийгтэй цэвэрлэгээ хийх хэрэгтэй.

Мөн коронавирусийн халдвар  амьтнаас амьтанд, амьтнаас хүнд халдах тохиолдол гарч байгаа учраас гэрийн тэжээвэр амьтдаа вакцинд хамруулах , гадуур гаргахгүй байх гэх зэргээр халдвар тээж, тараах эрсдлийг нь бууруулах нь зүйтэй гэлээ.

0 СЭТГЭГДЭЛ