Admin
Admin - Сэтгүүлч
2022-11-23 • 1м унших

Архийг ууж сурах хэрэгтэй, ууснаа дааж, шингээж сурах хэрэгтэй зэрэг архи, согтууруулах ундаа уухад уриалсан, дасгасан үгсийг маш олон сонсдог байх. Магад архины ширээний ард ажил яригддаг, архи ууж байж л ажил бүтэх юм зэрэг яриаг бишгүй дээ сонсож, ингэх л учиртай юм байх гэж бодоод дотроо хүлээн зөвшөөрчихсөн хандлага хаа сайгүй бий.

Хичээлдээ сайн оюутан, ажилдаа чадварлаг ажилтан, дарга, багш гээд аль сайн бүхэндээ архи авч очсоор  л. Архиар алгаа дээш нь харуулсан нэгэн нь архины хамааралтай болсноо ч мэдэхгүй явсаар. “Бөбөөчин” болчихоогүй байна. “Бөбөөчин болсон нь өөрийнх нь буруу”.

Энэ мэт суртал ухуулга он дамжин явагдсаар архи согтууруулах ундааны хор уршигийг хүмүүс төдийлөн тоохоо байжээ. Согтууруулах ундаа хэрэглэсэн тэчнээн жолооч замын хөдөлгөөнд оролцжээ, согтуудаа хэрэг төвөг хийжээ гэдэг мэдээлэл бараг л хямдрал урамшууллаас давж сонсогдохгүй дээ.

 Тиймээс элдэв хачиргүйгээр энгийн нэгэн түүхийг ЭНД онцолж байна.

Иргэн Х: Өөртэй итгэлтэй хүн “Уучлаарай, би уудаггүй” гэж хэлж чаддаг

-“Цагтаа эрхэлсэн ажил, гэр бүлтэй тогтсон амьдралтай байлаа. Амжилттай явахад анд найз, амраг садан олон учир наана, цаана ажил, тусламж гуйх гэсэн хүмүүсийн ирэх бүртээ авчирдаг лонхтой бүрээс хүртсээр нэг л мэдэхэд өдөр бүр бага, их гэлтгүй уучихдаг болсон байв. Байдал удаан үргэлжлэхийн хэрээр ажил нь цалгардаж, согтуу үедээ бусдад амалсан амлалт, өгсөн эд материал гээд алдагдал хүлээж, гэрт архитай холбоотой хэрүүл ч тасрахаа болилоо. Эхнэр үргэлж үглэнэ. Сүүлдээ миний ааш зан эвдэрч агсам, согтуу тавьдаг болж, адаг сүүлдээ намайг үзэх хүнгүй боллоо. Амжилттай явахад минь алив найз минь, ах минь, дүү минь гэж байсан хүмүүс бүгд танихгүй царайлдаг болж, эцэстээ эхнэр, хүүхдүүддээ хаягдаж, нэг тасраад сэрэхдээ гудамжинд тал архитай шил тэврээд сэрдэг болсон. Нэг үе уух л ёстой юм шиг санасаар уусаар л байлаа. Харин нэг өдөр бодсон юм. Ингээд буцаад архинаас гарахаар шийдэж бага, сага гэлтгүй ажил хийдэг боллоо. Зах бараадаж тэрэг түрэх, ачаа өргөх хүмүүсийн гар хөлийн үзүүрт зарагдаж өгсөн мөнгийг нь гололгүй хурааж, 2-3 сар архи уулгүй тэсэж хураасан жаахан мөнгөөрөө бэлэг аваад эхнэр хүүхэд дээрээ очсон. Ахиж уухгүй гэж амлалт өгсөн. Тэр өдрөөс хойш 3 жил өнгөрсөн байна. Намайг уу гэж хэлэх бүрт “УУЧЛААРАЙ, БИ УУДАГГҮЙ гэж өөртөө итгэлтэйгээр хариулдаг. Гурван жил энэ үгийг хэлж, буцаад амьдралаа босгохоор хөдөлмөрлөж байна. Одоо жижигхэн хувийн бизнестэй болсон. Цаашаа илүү сайхан амьдрахын төлөө хичээнэ ээ.

ЦАГДААГИЙН “ТОО”-НЫ АРД ХҮНИЙ АМЬ БАЙДАГ

-Сүүлийн таван жилд 5152 хүн архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргасан байна. Дунджаар хоногт 3 хүн архи согтууруулах ундаа хэрэглсэн үедээ зам тээврийн осол гаргадаг.

Хамгийн харамсалтай нь “согтуу жолооч”-оос болж  гурван хоног тутамд нэг хүн амиа алддаг. Энэ нь  нэг сард 10, жилд 120 хүн гэсэн үг.

Үүнээс гадна архины хордлогоор нас барагсдын тоон мэдээлэл,  бусад өвчнийг сэдрээж, хүндрүүлсэн байдал зэргийг дурдвал дэндүү харамсалтай гэмээр кэйсүүд гарч ирэх нь тодорхой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Check 1 сэдэв
“Улаанбаатар смарт карт” ХХК-ийн системийг өөр шийдэлтэй системээр солино
32 минутын өмнө • 1м унших
Check 1 сэдэв
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулагдах 35 БАЙРШИЛ
38 минутын өмнө • 1м унших
Танд хэрэгтэй
МАРГААШ ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙХ БАЙРШЛУУД
1 цагийн өмнө • 1м унших
Check дуран
"Гацуурт” компанийн захирал Л.Чинбатад холбогдох хэргийн гэм бурууг шүүх хурал маргааш болно
1 цагийн өмнө • 1м унших
Check 1 сэдэв
Нийслэл 500 тэрбум төгрөгийн бонд гаргах тогтоолыг баталлаа
1 цагийн өмнө • 1м унших
Танд хэрэгтэй
ШИНЭ 7 ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ
1 цагийн өмнө • 1м унших
Шууд
Таван Богд группийн уулзвараас Ривер стоун хотхоны уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг хаана
1 цагийн өмнө • 1м унших
Check дуран
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 12.8 га газрыг спорт, ногоон байгууламжийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авахыг НИТХ дэмжжээ
1 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахилгаан дугуй, скутерээ гэртээ цэнэглэснээс болж гал гарчээ
15 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Польш эрийг Украины Ерөнхийлөгч болох Зеленскийг хөнөөхөөр төлөвлөсөн гэх хэрэгээр баривчилжээ
19 цагийн өмнө • 1м унших
Check 1 сэдэв
Бүртгэгдсэн гамшиг, ослын 80 нь гал түймрийн дуудлага байна
20 цагийн өмнө • 1м унших
Check 1 сэдэв
"1000 инженер, Ажлын байр-2024" өдөрлөг болно
21 цагийн өмнө • 1м унших
Танд хэрэгтэй
ЭМЭГТЭЙЧҮҮД ДУЛААН ОРЧИНД ИЛҮҮ БҮТЭЭЛЧ БАЙДАГ
21 цагийн өмнө • 1м унших
Танд хэрэгтэй
Цэцэрлэгийн сургалтын чанарын үнэлгээгээр Орхон аймаг 90.9 хувьтай гарчээ
21 цагийн өмнө • 1м унших
Ярилцлага
Н.БАТСҮМБЭРЭЛ: Хүссэн бүхнээ авч чадахгүй, өөрөө хөдөлмөрлөж олсон минь амьдралын ухаанд намайг сургасан
23 цагийн өмнө • 1м унших
Check 1 сэдэв
I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна
23 цагийн өмнө • 1м унших
Check 1 сэдэв
ДОРНЫН ЗУРХАЙ: Хонь, туулай жилтнээ эерэг сайн
23 цагийн өмнө • 1м унших
Шууд
сонгуулийн долоон мандатын эзэн хэн болох вэ
2024-04-29 • 1м унших
Check 1 сэдэв
Олон улсын бүжгийн өдөр тохиож байна
2024-04-29 • 1м унших
Check 1 сэдэв
Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна
2024-04-29 • 1м унших
Check 1 сэдэв
Нам эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өгөв
2024-04-29 • 1м унших
Check 1 сэдэв
С.Мөнхбат аварга 20 хүнийг үнэ төлбөргүй эмчлүүлэхээр болжээ
2024-04-29 • 1м унших
Check 1 сэдэв
Хуурамч еврог Монгол Улсын хилээр нэвтрүүлж, иргэд, ААН-д их хэмжээний хохирол учруулах гэж байсныг илрүүлжээ
2024-04-29 • 1м унших
Улс төр
ЦЕГ-ын дарга Т.Сүхболд, ТЕГ-ын дэд дарга С.Хүдэрчулуун нарт Бригадын генерал цол хүртээв
2024-04-28 • 1м унших
Улс төр
Өмгөөлөгч Г.Батбаяр машиндаа нас барсан байдалтай олджээ
2024-04-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Н.БАТСҮМБЭРЭЛ: 1500 сурагчтай сургууль спорт заалгүй байна
2024-04-26 • 1м унших
Улс төр
Д.Дагвадорж: Эх хэлтэн та бүхэндээ машид их талархлаа. Циркээ /2024.07.07/-нд нээнэ
2024-04-26 • 1м унших
Улс төр
Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг түр хааж, хэсэгчлэн засварлана
2024-04-26 • 1м унших
Улс төр
Элчин сайд нарыг томилох, эргүүлэн татах асуудлыг УИХ-аар хаалттай хэлэлцлээ
2024-04-26 • 1м унших
Улс төр
А.М.Готсурвэ: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллана
2024-04-26 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
СЭДВИЙН МӨРӨӨР: "УБТЗ" ХНН-д бугшсан авлигын сүлжээ
2023-01-18 • 1м унших
Шууд
Гурван хүүгийн аавд туслах ХАНДИВЫН АЯНД нэгдэхийг уриалж байна
2024-02-23 • 1м унших
Улс төр
Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг тараахыг шаардаж мэдээлэл хийнэ
2023-10-05 • 1м унших
Улс төр
YELLOW NEWS: Э.Бат-Үүл МАН-д "доль үсрэв"
2022-11-23 • 1м унших
Шууд
ШШГЕГ: Н.Өнөрцэцэг Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон нэг ч хоригдогчтой таараагүй, уулзуулаагүй
2023-12-15 • 1м унших
Шууд
Ц.ДОРЖХАНД: 5.2 сая тонн нүүрс алга болсон буюу 2.5 их наяд төгрөгрийн хулгайн асуудал ил гарч ирж байна
2023-12-18 • 1м унших
Шууд
Ж.ГАНБААТАР: Шатахуун хангалттай байгаа. Иргэд оочир, түгжрэл үүсгэхгүй бол хэвийн болчихоно
2023-12-18 • 1м унших
Улс төр
Өөртэй итгэлтэй хүн: “Уучлаарай, би уудаггүй”
2022-11-23 • 1м унших
Улс төр
Б.АЗЖАРГАЛ: БИ ӨӨРИЙНХӨӨ ХӨРӨНГӨӨР ӨӨРТӨӨ ТОХИРСОН БАЙШИН БАРЬСАН
1 Жилийн өмнө • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "МоЭнКо" ХХК-ийг С.Бямбацогт сайдтай нэгдмэл ашиг сонирхолтой гэв
2023-12-29 • 1м унших
Бүгдийг үзэх