У. Нинжмаа
У. Нинжмаа - Сэтгүүлч
2022-11-21 • 1м унших

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар 1993 оноос хойш нийт 19 жил ажилласан Н.Ганбаяр гуайтай ярилцлаа. Тэрээр “Шүүх сүм шиг ариун газар байх ёстой юм. Шүүхийг шинэчилж, хэн ч хаанаас ороод ирсэн хүндэтгэл төрөхүйц барилга байшинтай байх ёстой, зөвхөн гаднах талаасаа ч биш дотроосоо ч шүүх шинэчлэгдэж, нээлттэй ил тод шударга болох шаардлагатай. Шүүхэд салхи оруулах ёстой. Иргэдийн шүүхэд оролцох эрхийг нэмэх нь зөв” гэсэн юм.

-Таны ажил амьдралын түүх Шүүхийн ерөнхий зөвлөлтэй салшгүй холбоотой. Шүүхийн ерөнхий зөвлөл анх байгуулагдах үеэс гишүүн, дарга, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга гээд ажилласан. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Монгол Улсад 1992 онд Үндсэн хууль батлагдсан. Үндсэн хуулиар төрийн эрх мэдлийн салаа болсон хараат бус, бие даасан шүүхийн тогтолцоог тунхагласнаар түүнд нийцсэн шүүх эрх мэдлийн байгууллагуудын эрх зүйн байдлыг тодорхойлсон хуулийг батлах, тэдгээр байгууллагыг шинээр зохион байгуулах, шинэчлэлийн эхэн үеийн хөгжлийн баримжааг зөв тогтоох, үйл ажиллагааг цоо шинээр эхлүүлэх зэрэг ажлууд хийгдсэн. Ингээд Шүүхийн ерөнхий зөвлөл 1993 онд байгуулагдсан. Энэ үеэс хойш нийт 19 жил энэ байгууллагатай ажил амьдрал маань салшгүй холбоотой явж иржээ. 1993-2013 он хүртэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Шүүхийг иргэд, олон нийтэд нээлттэй болгох, шүүх хуралдааны шаардлага хангасан тусгай хэрэгслээр бүрэн хангагдсан танхимуудыг бий болгох, шүүхийн бүтэц тогтолцооны хувьд ч шинэчилж, үйл ажиллагааг нь иргэдэд илүү ойр, шийдвэр нь хууль ёсны, шударга бодитой байх арга замыг судалж шийдвэрлэх хэрэгтэй байсан. Бид 50 гаруй дүрэм журмуудыг баталж, “Монгол Улсын шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөө”-г 2000 онд Улсын их хурлаар батлуулж байсан. Шүүхийн ерөнхий зөвлөлийг анх үүсэн байгуулагдсан цагаас өнөөг хүртэл материаллаг бааз болоод эрх зүйн орчныг боловсронгуй болгох алхмууд өнгөрсөн 30 гаруй жилд тасралтгүй хийгдсэн. Цаашид ч улам боловсронгуй болгох чиглэлээр зарим өөрчлөлт хийгдсээр байх ёстой.

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн түүхэнд гүйцэтгэх нарийн бичгийн даргаар хамгийн олон жил ажилласан хүн та юм билээ. Тэгэхээр дотор нь ажиллаж байсны хувьд, одоо гадна талаас нь харж байгаагийн хувьд  энэ  байгууллага юун дээр илүү анхаарах ёстой гэж боддог вэ?

-Шүүхийн ерөнхий зөвлөл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шинэчлэгдэн зохион байгуулагдсан. Энэ байгууллага хоёр гол зүйлд анхаарлаа байнга хандуулж байх ёстой гэж би хувьдаа бодож явдаг. Нэгдүгээрт шүүхийн үйл ажиллагааны шинэчлэл хийх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, өөрөөр хэлбэл Их хурлаас батлах, шүүхтэй холбоотой хуулиудыг улам боловсронгуй болгоход анхаарах, хоёрдугаарт, шүүхийн хүний нөөцийг зөв олж сонгох ажилдаа гол анхаарлаа хандуулах ёстой.

Монголын шүүх эрх мэдэл жинхэнэ утгаараа хэрэгжихэд дутагдалтай зүйлс бас бий. Тухайлбал шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн харьяанд байх ёстой. Энэ асуудлыг бид 1993 онд ч ярьж л байсан. Бусад орнуудад бол маршалын алба ч гэдэг юм уу янз бүрийн нэртэйгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь ажилладаг ч шүүхийн захиргааныхаа харьяанд байдаг. Ингэж байж шүүхийн  шийдвэр үр дүнтэй хэрэгжиж, шүүхийн нэр нөлөө нэмэгдэх ёстой.  

-Та Монголд анх Шүүхийн ерөнхий зөвлөлийг байгуулахад гадаад орнуудын шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг туршлагыг судалж байсан байх. Энэ тухайгаа сонирхуулаач?

-Бид хэд хэдэн оронд очиж, шүүх эрх мэдлийг хэрхэн хэрэгжүүлдэг туршлагыг харж байсан. АНУ-ын Висконсин мужид 1913 онд анхны шүүхийн зөвлөл байгуулагдсан байдаг. Тухайн үед АНУ-ын ард иргэдийн шүүхэд итгэх итгэл доогуураас гадна шүүхийн үйл ажиллагааг олон нийт ихээр шүүмжилдэг байсан юм билээ. Бид Калифорни, Юта зэрэг хэд хэдэн мужуудад очиж, шүүхийн захиргаа, шүүхийн зөвлөлийн үйл ажиллагааг нь судалж байсан.

Европын Унгар, Голланд улсуудын шүүхийн захиргааны байгууллагын туршлагатай танилцсан. Голландын Засгийн газар гэхэд Хууль зүйн яамныхаа мэдэлд байсан шүүхийн захиргааны ба төсвийн эрх мэдлийг Шүүхийн захиргааны зөвлөлдөө шилжүүлэх асуудлыг 2002 онд шинэ хууль батлах замаар шийдвэрлэсэн байдаг. Бүрэн утгаараа бие даасан шүүх засаглалын ач холбогдлыг Унгар улсын парламент хүлээн зөвшөөрч, 1997 онд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулан Голланд улстай төстэй шинэчлэл хийн Унгар Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн ахалсан Шүүхийн зөвлөлийг байгуулсан байдаг. Унгарын шүүхийн зөвлөл нь шүүх засаглалын төсвийг боловсруулж, шүүгчдийн сахилга батын зөрчлийг шийдвэрлэн, давж заалдах шатны болон мужийн шүүгчдийг томилохын хажуугаар Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг томилох эрхтэй байдаг юм билээ.

Харин Монголд шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ гэж заасны дагуу бүх шатны шүүхийн захиргааны асуудлаар нэлээд өргөн хүрээтэй эрх мэдэл эзэмшдэг Шүүхийн ерөнхий зөвлөлийг байгуулсан. Гэвч бусад улс орны шүүхийн зөвлөлүүдийн өмнө тулгарч байсан бэрхшээлүүдийг манай улсын Шүүхийн ерөнхий зөвлөл ч мөн амсаж байна.

-Тухайлбал ямар бэрхшээл тулгарч байна гэж та харж байгаа вэ?

-Тухайлбал, төсөв, санхүүгийн хувьд бодит эрх мэдэлгүй, хараат байсаар ирлээ. Энэ хүндрэлийн улмаас наад зах нь шүүхийн барилга, байгууламжийн асуудлаа ч шийдвэрлэж чадахгүй л байдалтай байна. Нийслэл, сум дүүргийн нутгийн захиргааны байгууллага ямар орд харштай байна. Гэтэл шүүх тэдний актлагдсан байранд үйл ажиллагаа явуулж байна. Намайг ажиллаж байхад өөрийн байргүй түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг шүүхүүд байсан. Энэ асуудал өнөөдөр ч бахь байдгаараа яг хэвээрээ л байна. Шүүх бол уг нь улсын төсөвт маш их хэмжээний орлого оруулдаг байгууллага. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал ямар ч улс оронд ижил түвшинд энэ тэнцүү эрх мэдэлтэй, харилцан хяналттай оршдог. Харин Монголын шүүх бол наад зах нь өөрийн гэсэн байргүй л байна шүү дээ. Төсвийн тодорхой хувийг шүүх эрх мэдэлдээ зарцуулахаар хуульчилсан улс орнууд ч байдаг. Монголын тухайд бол шүүх рүү УИХ, Засгийн газар хөрөнгө оруулалт хийх тун дургүй. Актлагдсан барилгаа ашиглуулж байгаа нь их юм гэдэг байдлаар ханддаг. Ингэж болохгүй л дээ уг нь. Тэгэхээр наад зах нь иргэдэд ая тухтай орчинд үйлчил гээд шүүхийн барилга, байгууламжийн асуудлыг шийдээд өгчих л хэрэгтэй байгаа юм.

 

-Шүүгч нарын сахилга хариуцлагатай холбоотой асуудлыг тэдгээр улс орнууд ямар байдлаар зохицуулсан байдаг бол?

-Германы жишээгээр бол тусгай шүүх байх ёстой юм байна лээ. Шүүхийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр манайд бол Шүүхийн сахилгын хороо гэж бие даасан байгууллага бий болсон. Үндсэн хуулийн байгууллага болгож, нэлээн өндөр хэмжээнд ач холбогдол өгсөн боловч эд нар үйл ажиллагаа явуулахад бас нэлээн хүндрэл учирна гэж би хувьдаа харж байгаа. Энэ миний хувийн бодол шүү дээ. Германд бол тусгай шүүх байгуулж байж, шүүгчийг шийтгэнэ. Шүүгчийг шийтгэж, хариуцлага тооцож байгаа нэг хувилбар шүү дээ.

-Шүүгч хүн ямар байх ёстой гэж та боддог вэ?

-Шүүгч хүн шилдэг хуульч төдийгүй шулуун шударга, голч, ноён нуруутай, энэрэнгүй нинжин сэтгэлтэй, зарчимч, зоримог зан чанартай, хэвшмэл бус сэтгэлгээтэй, өндөр ёс суртахуунтай, нийгмийн хөгжлийн хандлагыг зөв мэдрэх чадвартай байх учиртай. Ийм шалгуурыг даах шүүгч нийгмийн эрх зүйн ухамсрыг зөв төлөвшүүлэх, хууль дээдлэх зарчмыг хэвшүүлэхэд үйл ажиллагаа, үйлдэл шийдвэрээрээ бодитой нөлөө үзүүлж чадна.

-Таныг ажиллаж байх үед шүүхийн ажлын ачаалал ямар байсан бол?

-Шүүхийн ачаалал 1950 онд ч гэсэн одоогийнхоос дутахгүй их байсан юм билээ. Магадлал, тогтоолоо шүүгч нар маш эмх цэгцтэй ганц хуудас цаасанд багтаагаад гараараа л бичдэг байсан. Олон оролцогчтой хэргийн хувьд төсөөлөхөд хэцүү. Гараараа юмаа бичнэ гэдэг бол маш хүнд. Тиймээс 2000 онд шүүхийн хэмжээнд анхны 1000 компьютертой болж байсан. Ажлын ачааллыг бууруулахад гар ажиллагааг багасгахыг зорьж байсан. Гол нь шүүгч нарын ачааллыг тэнцвэржүүлэх асуудлыг л маш сайн анхаарах хэрэгтэй байгаа юм. Тэр үед хамгийн хэцүү юм бол шүүхийн төсөв л байсан. Энэ асуудал одоог хүртэл хүндрэлтэй хэвээр байгаа нь харамсалтай. Шүүх сүм шиг ариун газар байх ёстой юм. Шүүх бол хэн ч хаанаас ороод ирсэн хүндэтгэл төрөхүйц барилга байшинтай байх ёстой, зөвхөн гаднах талаасаа ч биш дотроосоо ч шүүх шинэчлэгдэж, нээлттэй ил тод шударга болох шаардлагатай. Нөгөө талаас би хувьдаа шүүхэд иргэдийн үүрэг оролцоог нэмэгдүүлж, иргэдийн төлөөлөгчийг санал өгөх эрхтэйгээр шүүн таслах үйл ажиллагаанд оролцуулдаг байхыг дэмждэг.

-Ярилцсанд баярлалаа.

Г.Буянхишиг

Эх сурвалж: https://news.mn/r/2605437/

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Check 1 сэдэв
“Улаанбаатар смарт карт” ХХК-ийн системийг өөр шийдэлтэй системээр солино
1 цагийн өмнө • 1м унших
Check 1 сэдэв
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулагдах 35 БАЙРШИЛ
1 цагийн өмнө • 1м унших
Танд хэрэгтэй
МАРГААШ ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙХ БАЙРШЛУУД
1 цагийн өмнө • 1м унших
Check дуран
"Гацуурт” компанийн захирал Л.Чинбатад холбогдох хэргийн гэм бурууг шүүх хурал маргааш болно
2 цагийн өмнө • 1м унших
Check 1 сэдэв
Нийслэл 500 тэрбум төгрөгийн бонд гаргах тогтоолыг баталлаа
2 цагийн өмнө • 1м унших
Танд хэрэгтэй
ШИНЭ 7 ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ
2 цагийн өмнө • 1м унших
Шууд
Таван Богд группийн уулзвараас Ривер стоун хотхоны уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг хаана
2 цагийн өмнө • 1м унших
Check дуран
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 12.8 га газрыг спорт, ногоон байгууламжийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авахыг НИТХ дэмжжээ
2 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахилгаан дугуй, скутерээ гэртээ цэнэглэснээс болж гал гарчээ
15 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Польш эрийг Украины Ерөнхийлөгч болох Зеленскийг хөнөөхөөр төлөвлөсөн гэх хэрэгээр баривчилжээ
20 цагийн өмнө • 1м унших
Check 1 сэдэв
Бүртгэгдсэн гамшиг, ослын 80 нь гал түймрийн дуудлага байна
21 цагийн өмнө • 1м унших
Check 1 сэдэв
"1000 инженер, Ажлын байр-2024" өдөрлөг болно
21 цагийн өмнө • 1м унших
Танд хэрэгтэй
ЭМЭГТЭЙЧҮҮД ДУЛААН ОРЧИНД ИЛҮҮ БҮТЭЭЛЧ БАЙДАГ
22 цагийн өмнө • 1м унших
Танд хэрэгтэй
Цэцэрлэгийн сургалтын чанарын үнэлгээгээр Орхон аймаг 90.9 хувьтай гарчээ
22 цагийн өмнө • 1м унших
Ярилцлага
Н.БАТСҮМБЭРЭЛ: Хүссэн бүхнээ авч чадахгүй, өөрөө хөдөлмөрлөж олсон минь амьдралын ухаанд намайг сургасан
23 цагийн өмнө • 1м унших
Check 1 сэдэв
I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна
2024-04-29 • 1м унших
Check 1 сэдэв
ДОРНЫН ЗУРХАЙ: Хонь, туулай жилтнээ эерэг сайн
2024-04-29 • 1м унших
Шууд
сонгуулийн долоон мандатын эзэн хэн болох вэ
2024-04-29 • 1м унших
Check 1 сэдэв
Олон улсын бүжгийн өдөр тохиож байна
2024-04-29 • 1м унших
Check 1 сэдэв
Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна
2024-04-29 • 1м унших
Check 1 сэдэв
Нам эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өгөв
2024-04-29 • 1м унших
Check 1 сэдэв
С.Мөнхбат аварга 20 хүнийг үнэ төлбөргүй эмчлүүлэхээр болжээ
2024-04-29 • 1м унших
Check 1 сэдэв
Хуурамч еврог Монгол Улсын хилээр нэвтрүүлж, иргэд, ААН-д их хэмжээний хохирол учруулах гэж байсныг илрүүлжээ
2024-04-29 • 1м унших
Улс төр
ЦЕГ-ын дарга Т.Сүхболд, ТЕГ-ын дэд дарга С.Хүдэрчулуун нарт Бригадын генерал цол хүртээв
2024-04-28 • 1м унших
Улс төр
Өмгөөлөгч Г.Батбаяр машиндаа нас барсан байдалтай олджээ
2024-04-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Н.БАТСҮМБЭРЭЛ: 1500 сурагчтай сургууль спорт заалгүй байна
2024-04-26 • 1м унших
Улс төр
Д.Дагвадорж: Эх хэлтэн та бүхэндээ машид их талархлаа. Циркээ /2024.07.07/-нд нээнэ
2024-04-26 • 1м унших
Улс төр
Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг түр хааж, хэсэгчлэн засварлана
2024-04-26 • 1м унших
Улс төр
Элчин сайд нарыг томилох, эргүүлэн татах асуудлыг УИХ-аар хаалттай хэлэлцлээ
2024-04-26 • 1м унших
Улс төр
А.М.Готсурвэ: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллана
2024-04-26 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
СЭДВИЙН МӨРӨӨР: "УБТЗ" ХНН-д бугшсан авлигын сүлжээ
2023-01-18 • 1м унших
Шууд
Гурван хүүгийн аавд туслах ХАНДИВЫН АЯНД нэгдэхийг уриалж байна
2024-02-23 • 1м унших
Улс төр
Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг тараахыг шаардаж мэдээлэл хийнэ
2023-10-05 • 1м унших
Улс төр
YELLOW NEWS: Э.Бат-Үүл МАН-д "доль үсрэв"
2022-11-23 • 1м унших
Шууд
ШШГЕГ: Н.Өнөрцэцэг Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон нэг ч хоригдогчтой таараагүй, уулзуулаагүй
2023-12-15 • 1м унших
Шууд
Ц.ДОРЖХАНД: 5.2 сая тонн нүүрс алга болсон буюу 2.5 их наяд төгрөгрийн хулгайн асуудал ил гарч ирж байна
2023-12-18 • 1м унших
Шууд
Ж.ГАНБААТАР: Шатахуун хангалттай байгаа. Иргэд оочир, түгжрэл үүсгэхгүй бол хэвийн болчихоно
2023-12-18 • 1м унших
Улс төр
Өөртэй итгэлтэй хүн: “Уучлаарай, би уудаггүй”
2022-11-23 • 1м унших
Улс төр
Б.АЗЖАРГАЛ: БИ ӨӨРИЙНХӨӨ ХӨРӨНГӨӨР ӨӨРТӨӨ ТОХИРСОН БАЙШИН БАРЬСАН
1 Жилийн өмнө • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "МоЭнКо" ХХК-ийг С.Бямбацогт сайдтай нэгдмэл ашиг сонирхолтой гэв
2023-12-29 • 1м унших
Бүгдийг үзэх