Ц.Мөнхсайхан
Ц.Мөнхсайхан - Сэтгүүлч
2024-04-26 • 1м унших

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гурил, малын тэжээлийн импортын татварыг тэглэх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн баталлаа. Уг шийдвэртэй холбогдуулан эдийн засагч Т.Дөлгөөнтэй ярилцлаа.

-УИХ-аас гурилын импортын татварыг тэглэх шийдвэр гаргалаа. Энэ шийдвэрийг дагаад эдийн засагт ямар эрсдэл үүсэх вэ. Үнэхээр гурилын үнэ буурах уу?

-Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төслийг УИХ баталлаа. Ингэхдээ ХХААХҮ-ийн сайд нь бус Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нь уг хуулийн төслийг оруулж ирээд батлуулчихлаа. Сайд гэдэг бол салбарын бодлогыг тодорхойлж, хуулийн төслийг өргөн барьж, УИХ-аар шийдүүлэх үүрэгтэй. Улс талаасаа харвал ХХААХҮ-ийн сайдын шаардлага ер нь байна уу гэж харагдахаар. Энэ ажлыг хэрэг эрхлэх газар нь хийчих юм биш үү гэлтэй харагдсан. Эдийн засаг талаасаа хэдэн зүйл байна. Нэгдүгээрт, дээрх хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийнхний тайлбарласнаар хүнсний болоод малын тэжээл, нөөцийг нэмэгдүүлэхэд, стратегийн бүтээгдэхүүн гэх гурилын үнийн өсөлт, хомсдлоос сэргийлэх үүднээс энэхүү шийдвэрийг гаргасан гэлээ. Гэтэл энэхүү шийдвэр нь засаг, төр нэгдсэн бодлого төлөвлөгөөгүй явдгийг бүрэн утгаар нь харуулсан үйл явц. Түүнчлэн бодит байдал дээр Засгийн газрын энэхүү хүлээлт биеллээ олно гэж үзсэн нь хэт хөнгөн дүгнэлт болсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, эдийн засаг талаасаа маш хортой шийдвэр боллоо.

 

-Эдийн засагт яг ямар эрсдэл үүснэ гэсэн үг вэ?

-Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж байгаа гэхээсээ илүүтэйгээр одоо алдагдалтай байгаа төлбөрийн тэнцлийг улам муутгах, төгрөгийн ханшийг улам сулруулах, үндэсний үйлдвэрлэл, газар тариалангийн салбарыг эрсдэлд оруулах шийдвэр боллоо. Тухайлбал, тариаланчдын бодлого алдагдаж, улмаар гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид ажлын байраа хадгалахад хүндрэл үүсэх төдийгүй санхүүгийн эх үүсвэр нь гажуудах наад захын эрсдэлүүд бий. Цаашилбал, ажилгүйдлийн эгнээг нэмэгдүүлэх, халамжийн бүлгийг зузаатгах урьдач нөхцөл болно гэж харж байна.

– Төлбөрийн тэнцэл гэлээ. Угтаа төлбөрийн тэнцлийг багасгахын тулд экспортыг нэмэгдүүлэх шаардлагатай байдаг. Ерөнхийдөө валютын нөөцийг нэмэгдүүлэх ёстой байтал эсрэгээрээ импортыг идэвхжүүлсэн шийдвэр гэж харж байна уу?

-Яг тийм. Төлбөрийн тэнцлийг сайжруулахын тулд экспортыг нэмэгдүүлж, валютын дотогшлох урсгалыг сайжруулах ёстой. Ковидын үеийг бодоход эдийн засаг харьцангуй өссөн. Гадаад валютын нөөц нэмэгдсэн нь сайн хэрэг ч энэ мэт томоохон шийдвэр хормын төдийд жижиг эдийн засагтай манайх шиг улс оронд гай л болно. Өөрөөр хэлбэл, эдийн засагт хуримтлагдсан багахан хэмжээний валютын гадагшлах урсгалыг нэмэгдүүлж, дотоод хуримтлалыг үгүй хийж эдийн засгийн дархлааг сулруулж буй бодлого боллоо. Учир нь энэхүү шийдвэр нь үндэсний үйлдвэрүүдийн оршин тогтнох асуудалтай шууд холбоотой. Товчхондоо эдийн засгийг саармагжуулж байна. Одоо байгаа валютын нөөцийг нэмэгдүүлэх бус шууд гадагш урсах болно.

-Иргэд, малчдын эрх ашгийг хамгаалсан шийдвэр гэж яриад байгаа шүү дээ. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Гурилын үнэ ханшийг барьж хэрэглэгчдийн ашгийг хамгаална гэж тайлбарлаж байгаа. Асуудал үүсэнгүүт гэнэт өнөөдөр гурилын үнэ өссөн мэтээр шийдвэр гаргаж байгаа юм. Гэтэл энэ асуудал аль хэзээ үүссэн. Үнэхээр бодлого хэрэгжүүлж байгаа бол гурил үйлдвэрлэгчдийн, цаашлаад тариаланчдын үйл ажиллагааг тогтвортой байх талд дээр улс төр хийлгүйгээр анхаарах ёстой байсан. Улстөрчид ч өөрсдөө энэ салбар луу орох шаардлагагүй байсан болов уу.

Дээрээс нь олон жил газар тариалангийн салбарт шинэчлэл хийгээгүй, тариалан эрхлэгчдийн үйл ажиллагааг нь улам өргөжүүлэхэд анхаараагүй. Халамж болоод байшин барилгад зарцуулдаг мөнгөө валют олдог салбартаа зарцуулах ёстой байсан. Гурил, тэжээлийн эрэлтээс сэргийлэх боломж Засгийн газарт байсан гэсэн үг. Гэтэл УИХ-аар энэхүү асуудлыг хуулиар зохицуулж өгч байгаа нь түр зуурын гал унтраах явцгүй шийдвэр боллоо. Хэдийгээр богино хугацаандаа үнийн хөөрөгдлөөс хамгаалж буй харагдах боловч Оросын үйлдвэрүүдийн эрх мэдэлд орох, тэдгээрээс хараат болох зам руу түлхэж байна. Дотоодын үйлдвэрлэлээ унагах зүйл рүү явж байна гэж дүгнэж байна. Монгол Улсын хувьд өнөөдөр хойд болон урд хөршөөсөө хөгжлийн гол тулгуур салбаруудаараа хараат байгаа. Эрчим хүч, шатахуун, бензин, хүнд үйлдвэрлэлийн түүхий эд гэх мэт зүйлд. Эдгээр нь тухайн улс орны хөгжлийг түрэгсгэх гол хүчин зүйлс байдаг. Гэтэл үүн дээр нэмээд хүнсээ хүртэл хараат болгох гэж байна. Энэ бол том аюул шүү.

-Урт хугацаандаа улс орны эдийн засагт ямар нөлөөлөл учруулах вэ?

-Сая миний хэлээд байгаа хүнсний хараат байдал руу орно. Өнөөдөртөө өөрсдийнхөө хүслээр хямд гурил идэж болох ч маргааш тэдний хүслээр үнэтэй гурил идэх үү, үгүй юү дээрээ тулна. Үүнийг эдийн засгийн дайн гэдэг. Дайнд бид ялагдлаа гэсэн үг. Харин өнөөдөртөө өөрсдийнхөө хүслээр өндөр үнэтэй гурил идэж байгаа ч маргааш хямд гурил идэх боломжийг л нээж өгөх ёстой байсан. Нөгөөтэйгүүр Монгол Улс хэрэглэгч орон. Гэтэл хэрэглэгч орон гэдэг статусаасаа салж байж бид угтаа хөгжих ёстой юм. Гэтэл хэрэглэгч орон гэх статусыг зузаатгасан явдал боллоо гэж харж байгаа. Импортоор бараа бүтээгдэхүүн хямд ч бай, өндөр үнээр ч бай авна гэдэг бол гадагшаа урсах валютын урсгал нэмэгдэж байгаа л гэсэн үг шүү дээ. Энэ урсгалыг л багасгах тусам дотоодын эдийн засаг сэргэнэ. Энэхүү урсгал нэмэгдэх тусам дотоодын эдийн засаг суларна гэж ойлгох хэрэгтэй.

Э.ТҮВШИН

Эх сурвалж: Өдрийн сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Check 1 сэдэв
“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох” журам 2024.05.10-наас үйлчлэхгүй
10 цагийн өмнө • 1м унших
Check 1 сэдэв
/2024.05.15/-наас ХАЛУУН УС хязгаарлах хуваарь
10 цагийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
ДУЭЛЬ: О.Хангай VS М.Бадарч "хэн гэдэг бөх шээсээ солих гэж байсныг яагаад хэлэхгүй байгаан бэ. Ард түмэнд баатар болох гэж поопроод яахавдээ"
13 цагийн өмнө • 1м унших
Check 1 сэдэв
СЭТГҮҮЛЧ А.БАЯРМААГ ПРОКУРОРЫН САНАЛААР БАРИВЧИЛСАН ГЭВ
15 цагийн өмнө • 1м унших
Улс төр
ГАДААД УЛСАД БАЙГАА СОНГОГЧДЫН САНАЛ АВАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ САЛБАР КОМИСС БАЙГУУЛЛАА
15 цагийн өмнө • 1м унших
Check 1 сэдэв
ХАРЦАГА Ц.МӨНХБАЯР, АЙМГИЙН АРСЛАН Б.ӨСӨХБАЯР НАРЫГ НЭЭЛТТЭЙ УУЛЗАЛТАД ОРОЛЦУУЛАХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ
16 цагийн өмнө • 1м унших
Check 1 сэдэв
ГАМШИГ, АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 135 УДААГИЙН ДУУДЛАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ
16 цагийн өмнө • 1м унших
Check 1 сэдэв
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ОРЛОГО 249.1 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ
16 цагийн өмнө • 1м унших
Check 1 сэдэв
Энэ долоо xоногт УИX-ын чуулганаар xэлэлцэx асуудлууд /2024.05.06-05.10/
17 цагийн өмнө • 1м унших
Check дуран
МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГИЙН 3Х3 ЭРЭГТЭЙ ШИГШЭЭ БАГ ФРАНЦЫГ ХОЖЛОО
2024-05-04 • 1м унших
Check 1 сэдэв
"FURIOSA: A MAD MAX SAGA" КИНОНЫ НЭЭЛТ /2024.05.15/-НД БОЛНО
2024-05-04 • 1м унших
Check 1 сэдэв
ОЛОН УЛСЫН ГАЛ СӨНӨӨГЧДИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА
2024-05-04 • 1м унших
Check 1 сэдэв
ЯПОНЫ НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧ НАР ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
2024-05-04 • 1м унших
Check 1 сэдэв
Улиастай явах чиглэлийн авто замыг 15:00 цагаас 18:00 цаг хүртэл түр хаана
2024-05-04 • 1м унших
Улс төр
"Газрын наймаа" гэх хэргийн нээлттэй сонсголыг Н.Батсүмбэрэл ахална
2024-05-04 • 1м унших
Check 1 сэдэв
ЭРҮҮГИЙН БОЛОН ЗӨРЧЛИЙН ХУУЛЬД ОРСОН ӨӨРЧЛӨЛТИЙН ҮР ДҮН
2024-05-03 • 1м унших
Check 1 сэдэв
Э.АНУЖИН: ХАНЬТАЙГАА, 3 ОХИНТОЙГОО ХАМТ ЭЛЭГ БҮТЭН АМЬДАРХЫГ ХАМГИЙН ИХЭЭР ХҮСЭЖ БАЙНА
2024-05-01 • 1м унших
Check 1 сэдэв
Цагдаагийн байгууллагад өгсөн өргөдөл, гомдлын 45 хувь нь мэдээллийн сайтад хамаарч байна
2024-04-30 • 1м унших
Эдийн засаг
Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт олон улсын хөрөнгө оруулагчдыг үргээх аюулд хүргэж байна
2024-04-30 • 1м унших
Check 1 сэдэв
Н.БАТСҮМБЭРЭЛ: НЭГ ЭМЧ НИЙСЛЭЛИЙН 7-8 ӨМЧ, ЛАМ НЭРТЭЙ ХҮМҮҮС ДАМБАДАРЖАА ХИЙДИЙГ ХУЛГАЙ ХИЙГЭЭД АВСАН
2024-04-30 • 1м унших
Check 1 сэдэв
АВИЛГА АВСАН ГЭХ ХЭРГҮҮДИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЛЭЭ
2024-04-30 • 1м унших
Check 1 сэдэв
СТАНДАРТ ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ 465 ТОГЛООМЫН ТАЛБАЙ БАЙНА
2024-04-30 • 1м унших
Улс төр
Ц.Сандаг-Очир: Байнгын хороодын хуралдааны ирц хүрсэнгүй Орон нутгийн гишүүд сонгуулийн тойрогтоо ажиллаж байна
2024-04-30 • 1м унших
Check 1 сэдэв
НӨАТ-ын 2024 оны нэгдүгээр улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж байна
2024-04-30 • 1м унших
Check 1 сэдэв
“Улаанбаатар смарт карт” ХХК-ийн системийг өөр шийдэлтэй системээр солино
2024-04-30 • 1м унших
Check 1 сэдэв
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулагдах 35 БАЙРШИЛ
2024-04-30 • 1м унших
Танд хэрэгтэй
МАРГААШ ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙХ БАЙРШЛУУД
2024-04-30 • 1м унших
Check дуран
"Гацуурт” компанийн захирал Л.Чинбатад холбогдох хэргийн гэм бурууг шүүх хурал маргааш болно
2024-04-30 • 1м унших
Check 1 сэдэв
Нийслэл 500 тэрбум төгрөгийн бонд гаргах тогтоолыг баталлаа
2024-04-30 • 1м унших
Танд хэрэгтэй
ШИНЭ 7 ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ
2024-04-30 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
СЭДВИЙН МӨРӨӨР: "УБТЗ" ХНН-д бугшсан авлигын сүлжээ
2023-01-18 • 1м унших
Шууд
Гурван хүүгийн аавд туслах ХАНДИВЫН АЯНД нэгдэхийг уриалж байна
2024-02-23 • 1м унших
Улс төр
Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг тараахыг шаардаж мэдээлэл хийнэ
2023-10-05 • 1м унших
Улс төр
YELLOW NEWS: Э.Бат-Үүл МАН-д "доль үсрэв"
2022-11-23 • 1м унших
Шууд
ШШГЕГ: Н.Өнөрцэцэг Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон нэг ч хоригдогчтой таараагүй, уулзуулаагүй
2023-12-15 • 1м унших
Шууд
Ц.ДОРЖХАНД: 5.2 сая тонн нүүрс алга болсон буюу 2.5 их наяд төгрөгрийн хулгайн асуудал ил гарч ирж байна
2023-12-18 • 1м унших
Шууд
Ж.ГАНБААТАР: Шатахуун хангалттай байгаа. Иргэд оочир, түгжрэл үүсгэхгүй бол хэвийн болчихоно
2023-12-18 • 1м унших
Улс төр
Өөртэй итгэлтэй хүн: “Уучлаарай, би уудаггүй”
2022-11-23 • 1м унших
Улс төр
Б.АЗЖАРГАЛ: БИ ӨӨРИЙНХӨӨ ХӨРӨНГӨӨР ӨӨРТӨӨ ТОХИРСОН БАЙШИН БАРЬСАН
2023-03-30 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "МоЭнКо" ХХК-ийг С.Бямбацогт сайдтай нэгдмэл ашиг сонирхолтой гэв
2023-12-29 • 1м унших
Бүгдийг үзэх